- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
1997 оны 8 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 184
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нэгдсэн үндэстний байгууллагаас 1999 оныг олон улсын ахмад настны жил болгон зарласантай холбогдуулж уг арга хэмжээг зохион байгуулах үндэсний хороог хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. /1998–7-29-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2.Олон улсын ахмадын жилийг угтаж тодорхой ажил зохион байгуулж, дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Үндэсний хорооны дарга, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
