A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 64

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ(захирамж-орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх)

1. Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг бүхий Үндэсний хорооны дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД