A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 271

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоолоор батлагдсан "Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал" үндэсний хөтөлбөрийн 9, 10, 13, 15 дугаар заалтад дараахь агуулгатай хэсэг нэмсүгэй:

1.1. 9 дүгээр заалтын 5, 6 дахь хэсэг:

"5/орон нутгийн хөгжлийг дэмжих, бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийг бууруулах, орлого нэмэгдүүлэх, жижиг зээл олгох, бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөлд ахмадуудыг хамруулах;

6/ байгалийн гамшгаас үүдсэн хохирлыг арилгах арга хэмжээний хүрээнд ахмадуудад хүнс, эд материал, гэр сууц олгох зэрэг дэмжлэг үзүүлэх;"

1.2. 10 дугаар заалтын 6, 7 дахь хэсэг:

"6/ ахмад настныг асран халамжлагчдыг сургалтад хамруулах, гэр бүлийн гишүүдийн ачааллыг хөнгөвчлөхөд чиглэсэн, хамт олонд түшиглэсэн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх явдлыг дэмжих;

7/ ахмад настанд асрамж, халамжийн үйлчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр буяны болон шашны байгууллагатай хамтран ажиллах;"

1.3. 13 дугаар заалтын 4, 5 дахь хэсэг:

"4/ ахмадуудад үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн хамгааллын тогтолцоог өөрчлөн шинэчлэх;

5/ байгууллагын болон хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох, хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх явдлыг дэмжих;"

1.4. 15 дугаар заалтын З дахь хэсгийн "в", "г", 8 дахь хэсэг:

"в/ шинэ технологи, ялангуяа мэдээлэл, холбооны технологийг ашиглах;

г/ ахмад настныг тэтгэвэрт гарахад нь сэтгэл зүйн хувьд бэлтгэх;"

"8. үндэсний болон орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад ахмадуудын саналыг харгалзан үзэх;"

2. Мөн хөтөлбөрийн З дугаар заалтыг "З.Хөтөлбөрийг 2008 он хүртэл хэрэгжүүлнэ." гэж, 6 дугаар заалтын "Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс . . ." гэснийг "Тамгын газрын стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс ..." гэж, 19 дүгээр заалтын "...Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам ..." гэснийг "... Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам..." гэж тус тус өөрчилсүгэй..

3. "Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал" үндэсний хөтөлбөрийг 2004-2008 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2004 оны I улиралд багтаан баталж хэрэгжүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР