- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН ЗАРИМ СОНИН, СЭТГҮҮЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХҮҮХДИЙН ЗАРИМ СОНИН, СЭТГҮҮЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 196
"Хүүхдийн соёл, хүмүүжил, халамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 119 дүгээр зарлигийн нэгдүгээр зүйлийн "в" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Шинжлэх ухаан, боловсролын яам (С.ТӨМӨР-ОЧИР)-д даалгах нь:
а/хүүхдийн "Хойчийг залгамжлагч" сонин, "Залгамжлагч", "Оюунтүлхүүр" сэтгүүлийг 1995 оны 4 дүгээр улирлаас тогтмол хэвлэн гаргаж байсугай;
б/хүүхдийн хэвлэлийн талаар баримтлах бодлогыг тодорхойлж, дээрх сонин, хэвлэлийг хүүхдийн оюуны эрэлт хэрэгцээ, нас сэтгэхүйн онцлог, хүсэл сонирхолд нийцүүлэн чанар, өнгө үзэмж сайтай хэвлэн гаргахын зэрэгцээ тэдгээрийн хэвлэгдэх тоог нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах замаар орлогоороо зардлаа нөхөж ажиллахад чиглэсэн арга хэмжээ авч ажилласугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн "а"-д дурдсан сонин, сэтгүүлийг хэвлэхтэй холбогдсон зардлыг хянаж, зардлын зарим хэсгийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны харъяа Хүүхдийн төлөө үндэсний төв, Шинжлэх ухаан, боловсролын яамны жилийн төсөвт тус тус тусган санхүүжүүлж байхыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Шинжлэх ухаан, боловсролын сайд С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A

1995 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр |
Улаанбаатар хот |