A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХҮН АМААС АВЧ БУЙ ХУРААМЖ, ТӨЛБӨРТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 232

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь

1.Аж ахуйн нэгжийн хуулийн З дугаар зүйлд заасны дагуу тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл, үйлчилгээг тогтоохдоо Засгийн газрын 1991 оны 260 дугаар тогтоолоор баталсан журам, жагсаалтыг үндэслэл болгож байхын зэрэгцээ уг жагсаалтад шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг нэмж хамааруулах асуудлыг тухай бүр нь Засгийн газарт танилцуулан дээрх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлж байхыг нийт яам, тусгай газрын эрх баригчдад даалгасугай.

2.Монгол Улсын Сангийн сайд Д.Даваасамбууд даалгах нь:

а/хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө авч байгаа хураамж болон хууль тогтоомжийн дагуу ногдуулсан торгуулийн орлогыг зөвхөн төсвөөр дамжуулан зарцуулж байсугай;

б/Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу хураамж авах зөвшөөрөл, гэрчилгээ олгоход хэрэглэх маягт, хэвлэмэл хуудсыг нэгдсэн журмаар хэвлүүлж хангахад шаардагдах хөрөнгийг уг үйлчилгээг эрхлэн явуулах дээд байгууллагын төсөвт тусгаж байсугай.

З.Аж ахуйн нэгж, байгууллагаас хүн амд үзүүлэх нийтлэг үйлчилгээний үнэ, хөлсийг Үнийн зөвшлийн комисст оруулан, шударга бус үнэ тогтоон дангаар ноёрхох болон давамгайлах байдал олж авах аливаа илрэлийг таслан зогсоох арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч байхыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ