A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХҮНСНИЙ ЖИЛИЙН АЖЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны саналыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хүнсний жилийн ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос боловсруулсан "Монгол хүний хоол тэжээл" хөтөлбөрийг зүйтэй гэж үзэж, тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн Үндсэн чиглэлд тодорхой арга хэмжээг тодотгон тусгаж байхаар тогтоосугай.

2.Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга (Ч.УЛААН), Хүнс, хөдөө аж ахуйн сайд (Ц.ӨӨЛД) нарт даалгах нь:

а)"Монгол хүний хоол тэжээл" хөтөлбөр, түүний дэд хөтөлбөрүүд (цаашид "хөтөлбөр" гэнэ)-д тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг холбогдох яам, тусгай газар, тэрчлэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд хариуцуулж, аймаг, нийслэл,хотуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлд тусгуулах арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласугай;

б)хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Хоол тэжээлийн талаархи дэлхийн тунхаглал, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, олон улсын бусад байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламж, дэмжлэгийн бодлоготой уялдуулан зохицуулж байсугай;

в)хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд чихрийн манжин, тосны ургамал тариалуулах,сүү, цагаан идээ, шим болон эрдэс бордоо бэлтгүүлэх зэрэг ажилд өмчийн олон хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, эмэгтэйчүүд, ахмад, залуучуудын зэрэг олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага, иргэдийг өргөн оролцуулж, зохиож байгаа ажлын үр дүнг тооцож бүртгэн хагас жил тутам мэдээлж байсугай;

г)хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүнс, хөдөө аж ахуйн сан" байгуулж, түүнд гадаад орнуудын зээл, тусламжийн хөрөнгө, олон улсын болон дотоодын байгууллагуудаас хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хандив, тусламжийн хуримтлалын хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулж байх асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэж байсугай.

3.Хүнсний жилд эхэлсэн ажлыг цаашид үргэлжлүүлэн эрчимжүүлэх, ялангуяа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, гахай, шувуу, туулай, зөгий үржүүлэх, сааль сүүний нөөцийг бүрэн ашиглахад нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл, өрх, иргэдийг өргөн оролцуулах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, хадгалах үйл ажиллагаанд иргэдийг суралцуулж дадлагажуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байхыг бүх шатны Засаг дарга, хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

4.Хүнсний хангамжийг сайжруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 1993 онд улсын төсвөөс олгосон зээлийн хөрөнгийн зарцуулалтын байдлыг шалган үзэж, зээлийг тогтоосон хугацаанд төлүүлж төсөвт оруула хын дээр уг эх үүсвэрээс дээрх зориулалтаар 1994-1995 онд эргүүлэн зээлдүүлэх боломжийг хамтран судалж шийдвэрлэхийг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-д даалгасугай.

5.Хөтөлбөрийг орчуулж зохих журмаар бэлтгэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 78 дугаар тогтоолын 1, 2, 6, 9 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД