A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ /Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрэл, хайгуулын хугацааг/

Дугаар 24

Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Тосон-Уул ХIХ, Тамсаг-ХХI, Буйр-ХХП талбайтай холбогдуулж "СОКО Интернешнл" компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд болон "Доншен Жингон газрын тосны олборлолтын групп" компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрэл, хайгуулын хугацааг 5 жилээр сунгахыг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга О.Даваасамбууд зөвшөөрсүгэй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Д.НАСАНЖАРГАЛ