A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 243

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өрхийн нэг хүний амьжиргээны доод түвшинг хотод 8000, хөдөөд 6900 төгрөгөөр тус тус тогтоосугай. /1 дэх хэсгийг 1997 оны 55 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/ 2. Амьжиргааны доод түвшинтэй уялдуулан төр, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 49 төгрөг 23 мөнгө байхаар шинэчлэн тогтоосугай. /2 дахь хэсгийг 1997 оны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 16З дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ