- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬЧЛАГДАХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУВЬЧЛАГДАХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
1996 оны 2 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 40
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.1996-1997 онд "Хувьчлагдах улсын үйлдвэрийн газрын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн өмч давамгайлсан болон төрийн өмчийн оролцоотой компаниудад байгаа төрийн өмчлөлийн хувьцаа, ногдол хувиас хувьчлах жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хийх өмч хувьчлалыг тухайн салбарт гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийнх нь гүнзгийрэлттэй уялдуулан тусгай хөтөлбөр боловсруулж бэлтгэлийг нь хангуулсны үндсэн дээр 1996 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ), Шинжлэх ухаан, боловсролын яам (С.ТӨМӨР-ОЧИР), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.
З.Төвийн болон бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд багтах нам хүчдэлийн шугам сүлжээ, цахилгаан, дулааны зарим станцыг хувьчлах чиглэлийг 1996 оны эхний хагас жилд багтаан боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ), Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД)-д даалгасугай.
4.Дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т даалгасугай:
а/компаниудын удирдлагын чадавхийг дээшлүүлж, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж үр дүнд хүрсэн нөхцөлд хувьцаа, ногдол хувь эзэмшүүлэх талаар урьд гаргасан шийдвэрээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж ажиллах, мөн энэхүү тогтоолд дурдсан аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын асуудлыг шийдвэрлэхдээ удирдлагын гэрээний аргыг зохистой хослуулах;
б/төрийн өмчийн барилга, байгууламжууд, худалдаа, үйлчилгээний цэг, салбаруудыг хувьчлах асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх;
в/хувьчлагдах улсын үйлдвэрийн газруудыг энэхүү тогтоолд заасан хэмжээ, арга хэлбэрийн дагуу хувьчлахын зэрэгцээ түүний биелэлт болон өөрчлөлтийн талаар энэ оны эхний хагас жилд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
