A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ / “Бөөний худалдааны сүлжээ” хөтөлбөр/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ / "Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөр/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Бөөний худалдааны сүлжээ" шинэчилсэн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, уг ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

(1-р хавсралтад 2008-05-07-ны 169-рр тогтоолоор нэмэлт орсон)

2. "Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөрт тэргүүлэх ач холбогдол өгч, мэдээллийн сүлжээ байгуулах болон хэмжил зүйн баазыг бүрдүүлэх арга хэмжээг гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагуудын шугамаар хэрэгжүүлэх төсөлд хамруулах арга хэмжээ авч ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.

3. Түүхий эдийн бэлтгэл, бараа эргэлтийг орон нутагт дэмжих зорилгоор аймгуудад бараа, түүхий эдийн сан байгуулахад зориулан энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заасны дагуу эргэж төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө төсвөөс олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, олгосон зээлийг зарцуулах журмыг Санхүү, эдийн засгийн яамтай хамтран боловсруулж хэрэгжүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт тус тус даалгасугай.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ