- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 282 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 282 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1998 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 104
1998 оныг "Залуучуудын жил" болгон зарласантай холбогдуулан залуучуудын талаар төрөөс явуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :
1."Залуучуудын үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай..
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгасугай..
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээний төлөвлөгөө, зардлын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн төсвийн төлөвлөгөөнд тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайд Б.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай..
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
