- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөр /

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөр /
Дугаар 14
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 33 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгах нь:
а/ энэхүү хөтөлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох яамдтай хамтран зохион байгуулж хэрэгжүүлсүгэй;
б/ "Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 2 дугаар хавсралтад тусгасан аж ахуйн нэгжүүдээс өөрчлөн байгуулалтыг хийж дууссан, хувьчлалын бэлтгэл хангагдсан аж ахуйн нэгжийг 2003 онд хувьчлах арга хэмжээ авсугай;
в/ Төрийн өмчийг 2001, 2002 онд хувьчлах хөтөлбөрт тусгагдсан, өөрчлөн байгуулалт хийгдсэн, хувьчлалын бэлтгэл нь хангагдсан аж ахуйн нэгжүүдийг 2003 онд хувьчлах арга хэмжээ авсугай;
г/ хувьчлах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн худалдагдах үнийн дүнгийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр болон ягаан тасалбарыг төлбөрт тооцож авсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
