- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрII/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөрII/
2004 оны 8 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 169
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд 1997 онд баталсан "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн үзүүлж байгаа нааштай нөлөө, орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх "Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөр (П үе шат 2005-2012)-ийг хавсралт ёсоор баталсугай
2. Дээрх хөтөлбөрийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүр боловсруулан зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улс, орон нутгийн төсөвт шаардагдах хөрөнгийг тусгах болон гадаадын зээл, тусламжид хамруулан санхүүжүүлж түүний зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 12 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 199 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
