A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Арьс, шир" дэд хөтөлбөр/

2001 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 114

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Арьс, шир" дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Арьс, шир" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавин ажиллаж, үр дүнг жил бүрийн З дугаар сард багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүр улсын төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж, гадаад орон, олон улсын зээл, тусламжийн хөрөнгийг татан оролцуулах арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ