A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ "Сургуулийн өмнөх боловсрол-2" үндэсний хөтөлбөр

2001 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Сургуулийн өмнөх боловсрол-2" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах зардлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт тус тус үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавин дүгнэж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

4. Хөтөлбөрт тусгагдсан зорилтыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД