A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 278-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын урьдчилсан төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдод тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ