- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /”Цагаан хувьсгал” Үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /"Цагаан хувьсгал" Үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн/
Хүн амын сүү, цагаан идээний хангамжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Цагаан хувьсгал" Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын, уг хөтөлбөрийг төв, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж, иргэд, үйлдвэр, аж ахуй, арилжааны банк, гадаадын зээл, тусламж зэрэг хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах замаар шийдвэрлэж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Сангийн сайд Я.Очирсүх, Гадаад харилцааны сайд Н.Туяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг үндэсний зөвлөлд тайлагнаж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Үндэсний зөвлөлийн дарга Ч.Содномцэрэн нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
