A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУВЬЧЛАХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 228

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Нийслэлийн зарим орон сууцны барилгуудын нэгдүгээр давхарт байрлаж байгаа үйлчилгээний байруудаас 1996 онд багтаан эхний ээлжинд дуудлагаар /бэлэн мөнгөөр/ хувьчлах байруудын жагсаалтыг 1 дүгээр хавсралтын ёсоор, мөн энэ онд багтаан дуудлагаар /бэлэн мөнгөөр/ хувьчлах улсын үйлдвэрийн газар болон бусад барилга байгууламжийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн зарим аж ахуйн нэгжүүдийг төрийн өмчийн оролцоог хувьчлах, зарим объектуудыг худалдах тухай" Монгол Улсын Засгийн газрын Өмч хульчлалын комиссын /хуучин нэрээр/ 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдсан "Төсөл шалгаруулж бэлэн мөнгөөр худалдах газруудын жагсаалт"-ын 5, 7-д заасныг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН