A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ЯАМНЫ БҮТЦИЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ЯАМНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.

2.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а/Стратегийн төлөвлөлт, нэгдсэн бодлогын газар;

б/Төрийн захиргааны удирдлагын газар;

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 182 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "б" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.