A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧГИЙН БАТАЛГААЖУУЛСАН ЯГААН ТАСАЛБАРЫГ ТӨЛБӨРТ ТООЦОХ ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дуудлагын худалдаагаар хувьчлагдах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн худалдагдах үнийн дүнгийн 5 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан ягаан тасалбарыг төлбөрт тооцон авахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН

/Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/