- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
1993 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 108
Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийнх 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Даатгалын үйл ажиллагааг даатгалын хураамжийн орлогоос санхүүжүүлэх хувь хэмжээг "Хөдөө аж ахуйн даатгал" компанид 6 хувь байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хэмжээнд багтаан даатгалын хураамжийн орлогоос санхүүжүүлэх хувь хэмжээг "Хөдөө аж ахуйн даатгал" компанийн салбаруудад нэгбүрчлэн тогтоож өгч мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд (Ц.ӨӨЛД)-д зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД
Текст томруулах
A
A
A
