- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /ОХУ-тай боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /ОХУ-тай боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай/
Дугаар 69
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Москва хотноо гарын үсэг зурсан "Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч И.ЭРДЭНЭБААТАР
Текст томруулах
A
A
A
