- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /ОХУ-тай нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /ОХУ-тай нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай/
Дугаар 203
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2006 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ
Текст томруулах
A
A
A
