- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 232
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн "Шинээр байгуулах, өргөтгөх дундын ашиглалт бүхий лаборатори, төв" гэсэн гуравдугаар хавсралтын 4-6, 9-12, 14-17, 19-21, 23, 25, 28-30 дахь заалт, мөн хөтөлбөрийн "Судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурлаж байгуулах жижиг, дунд үйлдвэр" гэсэн дөрөвдүгээр хавсралтын 2, 3, 7, 9-12, 16-19 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2007-2010 оны төсөвт тус тус тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
