A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр/

Дугаар 225

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 7.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Жендэрийн үндэсний хороонд, хариуцсан чиглэл тус бүрийнхээ арга хэмжээг эрхлэх асуудлын хүрээ, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай. (Энэ зүйлд 2011-11-16-ны 323-р тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв болон гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжийн хүрээнд зохицуулан шийдвэрлэж байхыг Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, Сангийн сайд Н.Баяртсайханд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР