A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХООЛНЫ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-10-27-ны 106-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Боловсролын тухай хуулийн 40.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 868 (найман зуун жаран найман) төгрөгөөр тогтоосугай.

2. Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардлын улсын төсвөөс олгох хэмжээг 329 (гурван зуун хорин есөн) төгрөгөөр, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийн хоногийн хоолны зардлын улсын төсвөөс олгох хэмжээг 493 төгрөгөөр тус тус тогтоосугай.

3. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны зардлыг өдөрт 400 төгрөгөөр тогтоосугай.

4. Хоолны зардлын болон үдийн цайны шинэчилсэн нормативыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

5. Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг нь тооцож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

6. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамбад даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 167 дугаар тогтоол, "Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 194 дүгээр тогтоолуудын 2, 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.