- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРИХ АНГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН БАЙРШИЛ, ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХОРИХ АНГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН БАЙРШИЛ, ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 51
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хорих ангийн нутаг дэвсгэрийн байршил, ял эдлүүлэх харьяалал, үйлдвэрлэлийн чиглэл"-ийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. /ЗГ-ын 2015 оны 71, 460-р тогтоолоор хавсралтад өөрчлөлт орсон/
2. Хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан хорих ангиудыг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолын 6 дугаар зүйл, "Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай" Засгийн газрын 2000 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалтын "солбицол" гэсэн хэсгийн 9-12 дугаар заалтын "470 161 00"- 1070 501 00", 470 161 00"- 1070 541 00", 470 121 00"- 1070 541 00", 470 121 00" – 1070 501 00"" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Текст томруулах
A
A
A
