- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (загасыг хамгаалах, өсгөх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 267
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (загасыг хамгаалах, өсгөх)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Агнуурын загасыг хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох яам, байгууллагын оролцоотойгоор батлан хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж явц, үр дүнг 2 жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжид хамруулах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
