A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 245

НҮБ-ын "Хүүхдийн амьдралд ээлтэй дэлхий ертөнц" тунхаглал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн З дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийн зорилтыг хангах эхний шатны бодлогын хүрээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

/2, 3, 4-р зүйлийг 2006 оны 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөрийн тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 87 дугаар тогтоол, "Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд Үндэсний хөтөлбөр, зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР