A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1996 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар тогтоолд/

Дугаар 65

Дэлхийн эмэгтэйчүүдийн 1Ү бага хурлаас гаргасан тунхаглалын үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 1996 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар тогтоолоор баталсан "Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-т "Эмэгтэйчүүд ба хүрээлэн байгаа орчны" бүлгийг хавсралт ёсоор нэмсүгэй.

2.Мөн хөтөлбөрийн "62-68" гэсэн дугаарыг "67-73" гэж өөрчлөн хөтөлбөрийн 17-д "Л.Эмэгтэйчүүд ба хүрээлэн байгаа орчин" гэсэн хэсэг нэмсүгэй.

МонголУлсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН