A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

1993 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 82

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Монгол Улсад гадаад орноос суугаа Элчин сайдын яам, төлөөлөгчдийн газрыг шаардлагатай гэж үзвэл цагдаагийн болон дотоодын цэргийн албан хаагчдын хүчээр хамгаалах асуудлыг Цагдаагийн ерөнхий газар Гадаад харилцааны яамтай хамтран шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Албан байгууллагын харуул хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 12 дугаар сарын 31ний өдрийн 439 дүгээр тогтоолын 1, 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ