- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗАРИМ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-3-28-ны 99-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
/ЗГ-ын 2014-3-28-ны 99-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 243
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗАРИМ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 28.2.3, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.
"Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр, "Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох цагдаагийн алба хаагчдын албан тушаалын жагсаалт болон цагдаагийн мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосугай
3. Цагдаагийн алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн болон мэргэшлийн зэргийн нэмэгдлийг Цагдаагийн байгууллагын батлагдсан төсөвт багтаан олгож байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөвшөөрсүгэй.
Текст томруулах
A
A
A
