- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАХИЛГААН ШАТ ШИНЭЧЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 220-р тушаалаар хүчингүй болсон/

ЗГ-ын 2011 оны 220-р тушаалаар хүчингүй болсон
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЦАХИЛГААН ШАТ ШИНЭЧЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 248
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн цахилгаан шатны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а" заалтын "30 хувийг улсын төсвөөс" гэснийг "55 хувийг улсын төсвөөс" гэж, "30 хувийг сууц өмчлөгчдийн холбооноос" гэснийг "5 хувийг сууц өмчлөгчдийн холбооноос" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд цахилгаан шат шинэчлэхэд зориулж тусгасан хөрөнгийг энэ онд багтаан бүрэн ашиглаж, ашиглалтын хугацаа дуусч, ашиглах боломжгүй болсон нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон орон сууцны байшингийн цахилгаан шатыг шинэчлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгаж, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл (Б.ЖИГЖИД)-д зөвлөсүгэй.
3. "Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн цахилгаан шатны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар тогтоолын дагуу сууц өмчлөгчдийн холбоо болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай хөрөнгийг хугацаанд нь гаргаж, орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байхыг нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд үүрэг болгож, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл (Б.ЖИГЖИД)-д зөвлөсүгэй.
Текст томруулах
A
A
A
