A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШАГНАЛЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 191

Урлагийн бүтээл, уран бүтээлчдийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Олон улсын хэмжээнд болдог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэнд оролцож, онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг 1 дүгээр, шагналын хэмжээг 2 дугаар, уг журамд хамрагдан шагнал олгогдох урлагийн их наадам, уралдааны жагсаалтыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш олон улсын хэмжээнд болдог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэнд оролцож, онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд хамааруулан мөрдсүгэй..

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ