A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШАГНАЛЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 227

Урлагийн бүтээл, уран бүтээлчдийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэнд оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг 1 дүгээр, шагналын хэмжээг 2 дугаар, шагналд хамрагдах урлагийн их наадам, уралдааны жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Олон улсын хэмжээнд болдог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэнд оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд зарцуулагдах хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүр улсын төсвийн төсөлд тусган Соёл, урлагийн сангаар дамжуулан олгож байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шагналын журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр тотоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР