A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 1998 ОНЫ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 3

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан даатгуулагчийн 1998 онд төлөх эрүүл мэндийн даатгалын сар тутмын хураамжийг тэдний цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-8-д заасан даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин болон хоригдлын сар тутмын хураамжийн хэмжээг 400 төгрөгөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 1997 оны хураамжийн хэмжээ, даатгалтай иргэдийн эмчилгээний зардлын дээд хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1997 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ