- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2011 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2011 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 346
(Энэ тогтоолыг 2012-01-01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон)
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2011 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоосугай.
2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг 5360 төгрөгөөр тус тус тогтоож, 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2010 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
