- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 132-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-29-ний өдрийн 132-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 49
Эрчим хүчний тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн байгуулж, тус хорооны дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим байгууллагыг байгуулах, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
