- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ
/Энэ гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2003 оны 6 дугаар сарын 20, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ зүйлд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомж
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл
1.Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна:
1/ цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр /цаашид "цэргийн алба хаасны тэтгэвэр" гэх/;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2/ хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр;
/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр.
2.Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна:
1/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;
2/ нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж;
/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/ нэг удаагийн тэтгэмж;
4/ жирэмсний болон амаржсаны тэтгэмж.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах албан хаагч
1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
1/ зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
2/ хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
3/ дотоодын цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4/ тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын генерал, офицер, ахлагч;
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5/ цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6/ дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7/ авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч;
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хууль, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8/ цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч;
/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
9/ дотоодын цэргийн албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч.
/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэх эх үүсвэр
Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ зүйлд 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа
1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно.
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.Энэ зүйлийн 2, 3, 4-т заасан тохиолдолд цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлд 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох
1.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсөнд дараахь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг оруулан тооцно:
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасан цалин хөлс, болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал;
2/ цэргийн байгууллагаас цэргийн алба хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж олгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлно.
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.Цэргийн алба хаагчийн алба хааж байсан анги, салбарын холбогдох албан тушаалтан нь тухайн цэргийн алба хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Дээрх 7 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цэргийн алба хаасны тэтгэвэр
8 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх
1.Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;
2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;
3/ байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан;
4/ байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил цэргийн алба хаасан.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар чөлөөлөгдсөн бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр;
2/ биеийн эрүүл мэндээр;
3/ цэргийн алба хаах нас хэтэрч.
3.Цэргийн алба хаах насны хязгаарыг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллагын эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиар, тусгайлан зохицуулаагүй бол Цэргийн албаны тухай хуульд заасныг мөрдөнө.
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9 дүгээр зүйл. Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл
1.Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1.5, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан../
4.Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно.
/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.Энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажил, хөдөлмөр эрхэлсэн тэтгэвэр авагчид хамаарна.
/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
/Энэ бүлгийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх
/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
1/ байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/ энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас;
3/ албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас.
/Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Цэргийн үүрэгтэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байхдаа, цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед хөдөлмөрийн чадвар алдсан бол энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11 дүгээр зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоох
/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтооно.
/Энэ зүйлд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлд 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
12 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ
/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/-нд тэдний сарын дундаж цалин хөлснөөс хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол 10 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл олгоно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол сарын дундаж цалин хөлсний 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоож, 20-иос илүү албан хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин хөлсний 1,5 хувиар тэтгэврийн нэмэгдэл олгоно. Хэрэв хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан бол сарын дундаж цалин хөлсний 60 хувьд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
4.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн хөдөлмөрийн чадвар алдсан бол тэдэнд цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс,хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
13 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
1.Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн, цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Энэ хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг баримтлан тогтооно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14 дүгээр зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ
1.Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлснөөс дор дурдсан хувиар бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно:
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ хөдөлмөрийн чадваргүй 3, түүнээс дээш хүнтэй бол 100 хувь;
2/ хөдөлмөрийн чадваргүй 2 хүнтэй бол 75 хувь;
3/ хөдөлмөрийн чадваргүй 1 хүнтэй бол 50 хувь.
2.Энэ зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол 10 хувиар тус тус нэмэгдэл олгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний 60 хувьд ногдох хэсгээс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барсан бол цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс, хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэтгэвэр тогтооно.
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
6.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хувиар тогтооно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ТАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж
/Энэ бүлгийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх
1.Цэргийн алба хаагч өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Цэргийн алба хаагч эмэгтэй хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа
1.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсан нь тогтоогдох хүртэлх хугацаанд олгоно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 13 долоо хоногоос хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож болно.
3.Цэргийн алба хаагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ 26 долоо хоногоос илүүгүй хугацаанд олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.
17 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ
1.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа түр алдвал түүний сүүлчийн бүтэн ажилласан 6 сарын цалин хөлсний сарын дундажтай тэнцүү хэмжээгээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгоно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
2.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар түр алдвал хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний сүүлийн бүтэн ажилласан 4 сарын цалин хөлсний сарын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно:
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хууль, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
Алба хаасан нийт хугацаа /жилээр/ | Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/ |
5 хүртэл жил | 50 |
5-14 жил | 60 |
15, түүнээс дээш | 80 |
171 дүгээр зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх
1.Цэргийн алба хаагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
3.Цэргийн алба хаагч эмэгтэй хууль тогтоомжид заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн бол түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.
/Энэ хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар "Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарна" гэснийг хассан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Дээрх 171дүгээр зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Цэргийн алба хаагч эмэгтэйн энэ хуулийн 171 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацааны төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх ба шимтгэлийг тухайн алба хаагчийн анги, байгууллага нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаж, шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
172 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа
1.Цэргийн алба хаагч эхэд сүүлийн 12 сард авсан цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмж олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.
3.Цэргийн алба хаагч эхэд тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Дээрх 172дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Нэг удаагийн тэтгэмж
18 дугаар зүйл. Нэг удаагийн тэтгэмж авах тохиолдол
1.Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгоно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
19 дүгээр зүйл. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ
1.Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад заасан албан хаагчийн гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр/-ий аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй байгаа бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг улиралд нэг удаа олгоно.
6.Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
8.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасан тэтгэмжийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу тогтоосон хэмжээтэй тэнцүү байна. Уг тэтгэмжийг улсын төсвөөс олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад заалт
20 дугаар зүйл. Нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж
/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгоно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Оршуулгын тэтгэмж Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 сарын нийлбэртэй тэнцүү байна.
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
21 дүгээр зүйл. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллага
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1. Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
3.Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгохтой холбогдсон үйл ажиллагааны зардлыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагад улсын төсвөөс олгох бөгөөд нэг тэтгэвэр авагчид ногдох үйл ажиллагааны зардлын хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоно.
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
22 дугаар зүйл. Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох
1.Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан бол уг хугацааг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар цэргийн алба хаасан иргэн өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, эсхүл тухайн иргэн нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасан тохиолдолд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу нийгмийн даатгалын санд шилжүүлэн төлнө.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24 дүгээр зүйл. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулах
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалахын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A