A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/ 06 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрий
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/ 06 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

2005 оны 10 сарын 13 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 58

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно." гэсэн заалт нь Монгол Улсын Yндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй"; Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно." гэсэн заалт нь Монгол Улсын Yндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2/ 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

/Энэ тогтоолыг Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/