A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 61

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Энхбаярын хангамжийн тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Намбарын Энхбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/улсын төсвийн зардлаар 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий өвлийн орон сууцны зураг төсөл хийж, барьж ашиглалтад оруулан Намбарын Энхбаярын өмчлөлд шилжүүлэн өгөх;

2/бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн шадар туслах, үйлчлэгч, тогооч, жолооч тус бүр нэгийг 4 жилийн хугацаанд ажиллуулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх;

3/бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн түүний амьдрах орон сууцыг барьж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий орон сууцаар хангаж, цахилгаан, дулаан, усны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ