A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчөөр Лханаасүрэнгийн Пүрэвдоржийг томилсугай.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ