A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 58

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл болсон макро зохистой бодлогын арга хэрэгслийг тодорхойлж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.

3.Хүнсний гол хэрэглээний бараа, шатахууны хангалттай нөөцийг бүрдүүлж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар / С.Батболд /-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД