- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын төсөл буцаах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 56
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн "Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
