- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 10
Төрийн хянан шалгах хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд "Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай " хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Жил бүрийн улсын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн байдал, төсвийн тухай Төрийн хянан шалгах хорооноос Улсын Их Хуралд ирүүлсэн санал, дүгнэлтийн талаар Төрийн хянан шалгах хорооны даргын мэдээллийг хэлэлцэж байхыг Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд үүрэг болгосугай .
2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:
1/ Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн тухай хуулийг шинээр боловсруулж 1998 онд багтаан Улсын Их Хуралд оруулах;
2/ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Удирдлагын хөгжлийн хөтөлбөрт төрийн хянан шалгах байгууллагуудыг хамруулан хянан байцаагчдийг давтан сургах.
3.Аймаг, нийслэлийн хянан шалгах хороодын ажлын байдал, үр дүнг улирал тутам шалгаж, тайланг нь хэлэлцэж, удирдамж, чиглэл өгч байхын зэрэгцээ хяналт шалгалтын үйл ажиллагааных нь үр нөлөөг сайжруулах, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх, ажиллах нөхцөл бололцоогоор хангах зэрэг хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчдэд зөвлөмж болгосугай.
4.Төрийн хянан шалгах ажлын арга барил, үр нөлөөг Улсын Их Хурлаас гаргасан дүгнэлт, шаардлага, эрх зүйн акт, гаргасан шийдвэрээ биелүүлэх, иргэд, байгууллагын гомдол, мэдээллийг шуурхай шалгаж барагдуулах, илэрсэн дутагдал, зөрчлийн улмаас гарч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх талаар онцгой анхаарч ажиллаж, үр дүнг нь жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Төрийн хянан шалгах хороо /Л.Жавзмаа /-нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
