- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ОРОН ТООНЫ АЖИЛТНЫ ЦАЛИНГ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 75 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ОРОН ТООНЫ АЖИЛТНЫ ЦАЛИНГ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 75 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 13
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтны цалингийн хэмжээг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 25 хувиар нэмэгдүүлсүгэй.
2.1997 оноос хойш төрийн албан хаагчдад олгосон цалингийн нэмэгдлүүдийн жишгээр Улсын Их Хурлын гишүүдийн одоо ажиллаж байгаа орон тооны ажилтанд ажилласан хугацааг нь тооцож нэмэгдлийг нөхөн олгохыг Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Энэбиш/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
