- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ИХ ХУРЛЫН 65 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 44
Төрийн ордон. Улаанбаатар хот
УЛСЫН ИХ ХУРЛЫН 65 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарласугай.
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураалтыг 2005 оны 8 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосугай.
3. Энэ тогтоолыг 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
