- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 89
Төрийн ордон. Улаанбаатар хот
ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Боловсролын тухай хуулийн 3.1.1 дэх заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 7.2 дахь хэсгийн биелэлтийг хангах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
1/ одоо мөрдөж байгаа боловсролын стандарт, 11 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жил хүртэл бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох;
2/ 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд мөрдөх боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг 2007-2008 оны хичээлийн жилд багтаан боловсруулж, батлан хэрэгжүүлж эхлэх;
3/ ерөнхий боловсролын сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Т.Ганди/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
