A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 06 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 06 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. БНМАУ-ын иргэний паспортыг Монгол Улсын иргэний үнэмлэхээр солихоор Англи Улсын "Де Ла Ру" компаниас 1999 онд хүлээн авсан иргэний үнэмлэх хэвлэх материал, хэвлэлийн тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй..

Хэвлэх

2 дугаар зүйл. БНМАУ-ын иргэний паспортыг Монгол Улсын иргэний үнэмлэхээр солих үйлчилгээнд хэрэглэх зорилгоор Англи Улсын "Де Ла Ру" компаниас оруулж ирсэн болон ирэх дор дурдсан тоо, хэмжээ бүхий иргэний үнэмлэх хэвлэх материал, хэвлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй:

Хэвлэх

Барааны нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ
1. -Үнэмлэхний гялгар хавтас -Үнэмлэх наагч гялгар хавтас 60 м боодол 60 м боодол 3000 2000
2. Хаягийн шошго: -шошгоны цаас -шошгоны хамгаалагч -шошго лацдах бахь ш ш ш 300000 300000 395
3. Лазерийн өнгөт принтерийн бул ш 222
4. Сервер компьютер ш 1
5. Лазерийн өнгөт принтерийн хор /хар/ ш 22
6. Лазерийн өнгөт принтерийн хор /өнгөт/ ш 46
7. Сканнерийн дүрсний ламп ш 15
8. Хүчдэл хуримтлуулагч ш 4
9. Deskey /принтерийн эд анги/ ш 3
10. “Tektronix” лазерийн өнгөт принтер ш 4
11. Компьютерийн гар ш 20
12. Ламинатор ш 5
13. Компьютерийн тэжээлийн блок ш 8
14. Компьютерийн майнборд ш 8

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ