- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2005-05-06-ны өдрийн 75-р зарлигаар хүчингүй болсон/

/Ерөнхийлөгчийн 2005-05-06-ны өдрийн 75-р зарлигаар хүчингүй болсон/
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 29
"1."Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл"-ийг хавсралтад заасны дагуу шинэчлэн тогтоосугай.
2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг тогтоох тухай Монгол УлсынЕрөнхийлөгчийн 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар зарлиг, "дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд нэмэлт оруулах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ зарлиг гарахаас өмнө дээд офицерын цолоор шагнагдсан цэргийн албан хаагчид хуучин цолоо үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрсүгэй.
4.Энэ зарлигийг гарсан өдрөөс дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
